ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ 2026 ОНЫ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ 2026 ОНЫ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилогч нарт зориулж заавар зөвлөмж хүргүүлж байна.
Мэргэшлийн зэргийн 2026 оны шалгалтыг Дотрын Анагаах Судлалын Холбоо (цаашид ДАСХ), ЭМЯ-ны дэргэдэх Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл (цаашид МСЗ)-ийн хамтарсан комисс зохион байгуулах ба Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 тоот тушаалыг баримтлан, шалгалтыг зохион байгуулна.
Шалгалтыг зохион байгуулах ерөнхий зураглал:
А. ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙГ БҮРТГЭХ (2026.03.18 – 2026.04.08)
- Эрүүл мэндийн салбарын ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн системд http://hr.hdc.gov.mn/ хандаж горилогч эмч өөрийн бүртгэлийг үүсгэнэ. ЭМХТ-ийн мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн программ 2026.03.18-ны өдөр нээгдэж, 2026.04.08-ны 23.30 минутад хаагдана.
- Горилогч эмч дээрх систем дэх тусламж хэсгээс Д1. Мэргэшлийн зэргийн өргөдлийн маягт, Д2. Мэргэшлийн зэргийн байгууллагын тодорхойлолтыг /ёс зүйн хорооны тодорхойлолт үүнд багтсан/ татан авч бөглөн баталгаажуулна.
- Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилох шалгалт нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалт байна. Ахлах ба тэргүүлэх зэргийн шалгалт нь зэрэг шинээр олгох, зэргээ шинэчлэн тогтоох гэсэн 2 төрөлтэй.
- Горилогч эмч дээрх систем дэх тусламж хэсгээс Мэргэшлийн зэрэг горилох хүсэлт гаргах заавартай сайтар танилцана. Үүнд материал бүрдүүлэх заавар, нийтлэг шаардлага хамаарна. Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилогчийн тусгай шаардлагыг тусламж хэсгийн Д4. Дотор судлал Тусгай шаардлага хэсгээс татаж танилцана уу. Орон нутгийн эмч нар Эрүүл мэндийн газрын тодорхойлолт авч ирүүлнэ.
- “Д1-Д4” дугаартай “Мэргэжлийн зэргийн дүйцүүлэх баримт” хэсэгт материал хавсаргана. Д4. Тайлбар хэсэгт тухайн Тусгай шаардлагын дугаар, товч утгыг бичиж зэрэг горилогчид холбогдох баримтыг тус тусад нь pdf файлаар оруулна.
Ахлах зэрэг горилогч: 1) Кредит сургалт 2) Судалгааны бүтээл 3) Оношилгоо, эмчилгээний ур чадвар 4) Ажлын тайлан 8 жилээр;
Тэргүүлэх зэрэг горилогч: 1) Кредит сургалт 2) Судалгааны бүтээл 3) Оношилгоо, эмчилгээний ур чадвар 4) Ажлын тайлан 5 жилээр 5) Оношилгоо эмчилгээний шинэ технологид суралцсан байдал 6) Эмнэлзүйн сургагч багшаар ажилласан байдал 7) Нийгмийн хариуцлагын хүрээнд болон олон нийтэд хандсан ажил;
Зөвлөх зэрэг горилогч: 1) Кредит сургалт 2) Судалгааны бүтээл, төсөлт ажил 3) Оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн, бодлогын бичиг баримт боловсруулсан, 4) Ажлын тайлан 8 жилээр 5) Эмнэлзүйн сургагч багшаар ажилласан байдал 6) Нийгмийн хариуцлагын хүрээнд болон олон нийтэд хандсан ажил 7) Оношилгоо, эмчилгээний ур чадвар
Эхний нүүрэнд нотлох баримтын жагсаалттай нэгдмэл НЭГ pdf. файл хавсаргана.
- Бүртгэлийн материалыг цахимаар хүлээн авч, горилогчийн хүсэлтийг хянаж, гурван өдөрт багтаан баталгаажуулна.
- Ахлах зэрэг горилогсдын бүртгэлийг ДАСХ-ны албаны менежер М.Булгантамир (утас 99829317) хүлээж авна;
- Тэргүүлэх, Зөвлөх зэрэг горилогсдын бүртгэлийг МСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Батнаран (утас 99153690) нар тус тус хариуцаж ажиллана.
Б. ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙГ БАТАЛГААЖУУЛАХ (2026.04.09– 2026.04.10)
- Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын хурлаар горилогч эмч бүрийн нийтлэг болон тусгай шаардлага хангасан байдлыг хэлэлцэн баталгаажуулж эргэн мэдэгдэнэ.
- Комиссын хурлын шийдвэрийн дараа зэрэг горилогч нь мэргэшлийн зэргийн шалгалтын хураамж болох 125,000 төгрөгийг ДАСХ-ны дансанд шилжүүлнэ (Худалдаа хөгжлийн банк MN170004000499429761, Гүйлгээний утга дээр горилж буй зэрэг, овог, нэр, утасны дугаар бичнэ).
- Мэргэшлийн зэргийн шалгалтад орох эмч нарын нэр, чиглэл, шатлал, хуваарийг ЭМХТ-ийн захирлын тушаалаар баталж, нийтэд зарлан мэдээлснээр эмчийн шалгалт өгөх эрх нээгдэнэ.
В. ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ (2026.04.09 – 2026.04.19)
- Шалгалтын эрх авсан эмч нарт зориулсан жишиг цахим сорил www.ubt.mn шалгалтын платформд 2026 оны 04 сарын 09 өдрөөс нээгдэнэ. Зэрэг горилогч нь тус бүр 100 сорил бүхий жишиг сорил, нийт 5 удаагийн 500 сорил дээр ажиллаж, цахим платформтой танилцсан байна (Төлбөргүй).
- Зэрэг горилогч эмч нарт зориулсан давтлага 2026 оны 04 сарын 18 өдөр хуваарийн дагуу зохион байгуулагдах болно. (Давтлага болох газар, цагийн хуваарийг жичдээ мэдэгдэх болно).
- Монгол улсад мөрдөж буй дотрын өвчний менежмент, эмнэлзүйн заавар, удирдамжийн талаарх “Дотрын анагаах судлал” гурван багц цагийн цахим сургалтыг санал болгож байна.
- Сургалтын платформ www.chagnuur.mn
- Сургалтын төлбөр 100,000 төгрөг (Худалдаа хөгжлийн банк MN170004000499429761, Гүйлгээний утга дээр овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг бичнэ).
Г. ШАЛГАЛТ (2026.04.20-2026.05.06)
- Шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг горилогчийн и-мэйлээр мэдэгдэнэ. Шалгалт эхлэхийн өмнөх 7 хоногт шалгалтын комиссын бүрэлдэхүүн шалгалтын эрх авсан горилогч эмч нартай уулзалт зохион байгуулна.
- Ахлах, Тэргүүлэх зэрэг шинээр тогтоох шалгалтыг онолын болон дадлага шалгалтаар; Зөвлөх зэргийн шалгалтыг нээлттэй тайлан хамгаалалтаар; Ахлах, Тэргүүлэх зэргийн шинэчлэн тогтоох шалгалтыг тайлан хамгаалалтаар авна. Онолын мэдлэг үнэлэх сорил шалгалтыг www.ubt.mn цахим шалгалтын платформ ашиглан, танхимаар; ур чадвар үнэлэх дадлага шалгалтыг УНТЭ, УХТЭ, УГТЭ дээр зохион байгуулна. Шалгалтын дүнг тухайн өдөр нь горилогч нарт танилцуулна.
- Шалгалтын урьдчилсан тов: Сорилын шалгалт 2026 оны 04 сарын 24 өдөр, Дадлага шалгалт 2026 оны 04 сарын 30 өдөр. Шалгалтын зохион байгуулалт, техник тоног төхөөрөмжийн хүртээмжээс хамаарч шалгалтын товд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу. Та бүхэн тухай бүрд тавигдах зар мэдээлэлтэй www.internal-medicine.mn танилцаж явна уу. Шалгалтын тов өөрчлөгдөх тохиолдолд зэрэг горилогчдод 7-10 хоногийн өмнө и-мэйлээр мэдэгдэх болно.
- Шалгалтын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ЭМХТ-д хүргүүлнэ.
ДОТРЫН АНАГААХ УХААН СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС.
2026 ОНЫ 03 САРЫН 18
Powered by Froala Editor