ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ 2024 ОНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ 2024 ОНЫ ШАЛГАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Дотрын анагаах судлалын эмчийн  мэргэшлийн   зэргийн   шалгалт 2024 онд  зохион  байгуулах комиссын хурлын шийдвэрээр хүсэлт гаргасан  эмч нараас 66 эмчийн  бичиг   баримтыг  үндэслэн, дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэргийн ахлах, тэргүүлэх зэрэг горилох үндсэн   болон   тусгай  шаардлагыг  биелүүлж, зэргийн шалгалт өгөх болзлыг хангасаныг  мэдэгдэж  байна.   

 

Горилогч эмч  нарын бүртгэлийг шалгалтын  комиссын   хурлын  протоколын хамт ЭМХТ-д  хүргүүлж,   ЭМХТ-ийн  захирлын   тушаалаар   горилогч нарын  нэрс  баталгаажина.   

 

Дотрын анагаах судлалын эмчийн  мэргэшлийн   зэрэг    шинээр  тогтоох сорилын шалгалтыг  2024 оны 5-р сарын 22-ны  Лхагва,    дадлага шалгалтыг 23-ны   Пүрэв  гарагт,  зэрэг   шинэчлэн  тогтоох тайлан  хамгаалалт 2024 оны 5-р сарын 22-ны  Лхагва гарагт   зохион байгуулахаар товлосныг   урьдчилан  мэдээлж  байна.   Дотрын анагаах судлалын эмчийн   мэргэшлийн   зэрэг шинээр  авах    шалгалт  нь  сорил болон дадлага шалгалт байна.  Онолын сорил болон дадлагын шалгалтанд  80 ба  түүнээс дээш хувийн амжилт  үзүүлсэн нөхцөлд  мэргэшлийн   зэргийн  шалгалтад  тэнцсэнд   тооцно.  Сорилын шалгалтанд 80  ба түүнээс дээш хувийн амжилт  үзүүлсэн   горилогч нь дадлагын шалгалтанд орно.

 

Зэргийн  шалгалт өгөх болзол хангасан горилогч  нар  шалгалтын   бэлтгэлээ  хангана  уу. 

  • Мэргэшлийн зэргийн шалгалтын хураамж 125000 төгрөгийг 4 сарын 22-ны  дотор  МСЗ-ийн   дансанд шилжүүлнэ /Хаан банк 5166828053 Ц.Сарантуяа/.
  • Шалгалтын  хураамж   төлсөн  эмч  нарт   жишиг - цахим  сорилын шалгалтын   платформ www.ubt.mn    4 сарын 22-аас  нээгдэнэ.  7 хоног   бүр  100 асуулт бүхий  жишиг   сорил  шинээр  тавигдах   ба нийт  500 сорил  дээр   ажилласан  байхыг шаардана.  Жишиг   сорил  төлбөргүй, 1 сарын  турш   нээлттэй байна.  
  • Мэргэшлийн  шалгалтанд зориулсан номын  сорилыг  ажиллана.   “Дотрын   өвчин  судлал” сорилын  ном,   гуравдугаар  хэвлэл, 2023 он. 30000 төгрөг. Төлбөрийг МСЗ-ийн   дансанд шилжүүлж /Хаан банк 5166828053 Ц.Сарантуяа/,   бүртгэл хариуцсан А.Саруултүвшин мэргэжилтэнээс авна /Монгол  Японы   эмнэлэг,  утас 99073296/. 
  • Дотрын анагаах  судлалын холбооноос  Монгол   Улсад  мөрдөж  буй   дотрын  өвчний  менежмент, эмнэлзүйн  заавар, удирдамжийн   талаарх   “Дотрын анагаах судлал” 7   салбарын  кредит  багц цахим   сургалтыг  санал  болгож   байна. Сургалтын  платформ www.chagnuur.mn.   2024 оны   04 сарын  22-ны  өдрөөс идэвхижинэ.  Кредит   сургалтын  төлбөрийг 105000 төгрөг,  Дотрын анагаах судлалын холбооны  дансанд шилжүүлнэ. /Худалдаа хөгжлийн банк, 499429761/. 
  • Дотрын анагаах  судлалын холбооны цахимаар   шалгалтын   бэлтгэлтэй  холбоотой мэдээллийг   цаг тухайд   нь мэдээлэх  тул  https://internal-medicine.mn/  цахим руу   орж, мэдээлэл  авч байх. Дотрын   салбарын эмнэлзүйн  заавруудыг нэгдсэн  байдлаар     холбооны  цахимд   байршуулсан.   
  • Шалгалт авахаас  7 хоногийн  өмнө  горилогч эмч нартай  шалгалтын комиссын  төлөөлөл    уулзаж,  шалгалт авах журмыг танилцуулна.    

 

 

Дотрын анагаах судлалын эмчийн   мэргэшлийн   зэргийн  шалгалтын   комисс

Powered by Froala Editor