ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛЫН ЭМЧИЙН МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ 2024 ОНЫ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ
Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилогч нарт зориулж заавар зөвлөмж хүргүүлж байна. Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох тухай Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/513 тоот тушаалыг баримтлан, шалгалтыг зохион байгуулна.
Шалгалтыг зохион байгуулах ерөнхий зураглал:
А. ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙГ БҮРТГЭХ 2024.03.03 – 2024.04.01
1. Эрүүл мэндийн салбарын ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн системд http://hr.hdc.gov.mn/ хандаж горилогч эмч өөрийн бүртгэлийг үүсгэнэ. ЭМХТ-ийн мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн программ 2024.03.03-ны өдөр нээгдэж, 2024.04.01-ны 17.30 минутанд хаагдана.
2. Горилогч эмч дээрх систем дэх тусламж хэсгээс Д1. Мэргэшлийн зэргийн өргөдлийн маягт, Д2. Мэргэшлийн зэргийн байгууллагын тодорхойлолтыг /ёс зүйн хорооны тодорхойлолт үүнд багтсан/ татан авч бөглөн баталгаажуулна.
3. Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилох шалгалт нь ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалт байна. Ахлах ба тэргүүлэх зэргийн шалгалт нь зэрэг шинээр олгох, зэргээ шинэчлэн тогтоох гэсэн 2 төрөлтэй.
4. Горилогч эмч дээрх систем дэх тусламж хэсгээс Мэргэшлийн зэрэг горилох хүсэлт гаргах заавартай сайтар танилцана. Үүнд материал бүрдүүлэх заавар, нийтлэг шаардлага хамаарна. Дотрын анагаах судлалын эмчийн мэргэшлийн зэрэг горилогчийн тусгай шаардлагыг тусламж хэсгээс Д4. Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөл гэж танилцана уу. Орон нутгийн эмч нар Эрүүл мэндийн газрын тодорхойлолт авч ирүүлнэ.
5. “Д1-Д4” дугаартай “Мэргэжлийн зэргийн дүйцүүлэх баримт” хэсэгт материал хавсаргана. Д4. Тайлбар хэсэгт тухайн Тусгай шаардлагын дугаар, товч утгыг /Ахлах зэрэг горилогч: 1.Кредит сургалт 2.Судалгааны бүтээл 3. Оношилгоо, эмчилгээний ур чадвар 4. Ажлын тайлан 8 жилээр; Тэргүүлэх зэрэг горилогч: 1.Кредит сургалт 2.Судалгааны бүтээл 3. Оношилгоо, эмчилгээний ур чадвар 4. Ажлын тайлан 5 жилээр 5. Оношилгоо эмчилгээний шинэ технологид суралцсан байдал 6.Эмнэлзүйн сургагч багшаар ажилласан байдал 7.Нийгмийн хариуцлагын хүрээнд болон олон нийтэд хандсан ажил; Зөвлөх зэрэг горилогч: 1.Кредит сургалт 2.Судалгааны бүтээл, төсөлт ажил 3.Оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн, бодлогын бичиг баримт боловсруулсан, 4. Ажлын тайлан 8 жилээр 5.Эмнэлзүйн сургагч багшаар ажилласан байдал 6.Нийгмийн хариуцлагын хүрээнд болон олон нийтэд хандсан ажил 7.Оношилгоо, эмчилгээний ур чадвар / бичиж тус тусад нь pdf. файл оруулна. Эхний нүүрэндээ нотлох баримтын жагсаалттай нэгдмэл НЭГ pdf. файл хавсаргана.
6. Бүртгэлийн материалыг ахлах зэрэг - МСЗ-ийн нарийн бичгийн дарга А.Саруултүвшин /утас 99073296/, тэрүүлэх зэрэг - МСЗ-ийн гишүүн Ж.Энхтуяа /утас 95115485/, зөвлөх зэрэг - МСЗ-ийн гишүүн Ө.Цолмон /утас 88094072/ нар цахимаар хүлээн авч, горилогчийн хүсэлтийг хянаж, 3 өдөрт багтаан баталгаажуулна. Шалгалтын хүсэлтийг баталгаажуулж дуусах сүүлийн хугацаа 2024.04.02-ны 17.30 минут байна.
Б. ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙГ БАТАЛГААЖУУЛАХ 2024.04.03 – 2024.04.12
7. Дотрын анагаах ухаан судлалын эмчийн мэргэшлийн зэргийн шалгалтыг ЭМЯ-ны дэргэдэх Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Цус судлалын 2 мэргэжлийн салбар зөвлөл болон Дотрын анагаах ухаан судлалын холбоо хамтран зохион байгуулж, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг батална.
8. Мэргэшлийн зэргийн шалгалтын комиссын хурлаар горилогч эмч бүрийн нийтлэг болон тусгай шаардлага хангасан байдлыг хэлэлцэн баталгаажуулна. Комиссын хурлын шийдвэрийн дараа горилогч нь шалгалтын хураамжийг төлнө. Мэргэшлийн зэргийн шалгалтын хураамж 125000 төгрөгийг МСЗ-ийн дансанд шилжүүлнэ /Хаан банк 5166828053 Ц.Сарантуяа/.
9. Мэргэшлийн зэргийн шалгалтанд орох эмч нарын нэр, чиглэл, шатлал, хуваарийг ЭМХТийн захирлын тушаалаар баталж, нийтэд зарлан мэдээлснээр эмчийн шалгалт өгөх эрх нээгдэнэ.
В. ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ 2024.04.03 – 2024.04.12
10. Шалгалтын эрх авсан эмч нарт зориулсан жишиг - цахим сорилын шалгалтын платформ www.ubt.mn 4 сарын 6-аас нээгдэнэ. 100 асуулт бүхий жишиг сорил, нийт 5 удаагийн 500 сорил дээр ажиллаж, цахим платформтой танилцсан байна. Төлбөргүй.
11. Эмчийн зэргийн мэргэшлийн шалгалтын сорилын ном “Дотрын өвчин судлал” сорилын ном, III хэвлэл, 2023 он. Сонирхсон эмч 30000 төгрөг номны төлбөрийг МСЗ-ийн дансанд шилжүүлж /Хаан банк 5166828053 Ц.Сарантуяа/, бүртгэл хариуцсан ажлын дэд хэсэг А.Саруултүвшин мэргэжилтэнээс авч болно /Монгол Японы эмнэлэг дээр, утас 99073296/. Монгол улсад мөрдөж буй дотрын өвчний менежмент, эмнэлзүйн заавар, удирдамжийн талаарх “Дотрын анагаах судлал” 7 кредит багц цахим сургалтыг санал болгож байна. Сургалтын платформ www.chagnuur.mn сургалтын төлбөр 105000 төгрөг, Дотрын анагаах судлалын холбооны дансанд шилжүүлнэ. /Худалдаа хөгжлийн банк, 499429761/.
Г. ШАЛГАЛТ 2024.04.15-2024.05.13
12. Шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг горилогчийн майлээр мэдээлнэ. Шалгалт эхлэхийн өмнөх 7 хоногт шалгалтын комиссын бүрэлдэхүүн шалгалтын эрх авсан горилогч эмч нартай уулзалт зохион байгуулна.
13. Ахлах, тэргүүлэх зэрэг шинээр тогтоох шалгалтыг онолын болон дадлага шалгалтаар; зөвлөх зэргийн шалгалтыг нээлттэй тайлан хамгаалалтаар; ахлах болон тэргүүлэх зэргийн шинэчлэн тогтоох шалгалтыг тайлан хамгаалалтаар авна. Онолын сорилын шалгалтыг www.ubt.mn цахим шалгалтын платформ дээр танхимаар; дадлага шалгалтыг УНТЭ, УХТЭ, УГТЭ дээр зохион байгуулна. Шалгалт авсан өдөртөө багтаан, шалгалтын дүнг горилогч нарт танилцуулна.
14. Зудын нөхцөл байдлын улмаас тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсны дараа мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах тухай ЭМСын 2024 оны 02 сарын 26-ны өдрийн А/83 тушаалын дагуу шалгалт авах товыг дахин мэдээлэх болно.
15. Шалгалтын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ЭМХТ-д хүргүүлнэ.
Дотрын анагаах ухаан судлалын эмчийн мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах комисс 2024-03-03
Powered by Froala Editor